(976)-7000-5252   info@mmmall.mn

  • About-us

ДЭЛХИЙН БРЭНДҮҮДИЙГ НЭГ ДОРООС “МИШЭЭЛ БАРИЛГЫН ИХ ДЭЛГҮҮР”

 

Үндэсний том бүтээн байгуулалт болох 15 дэд төвийг өөртөө багтаасан “Мишээл Сити” мега төслийн эхлэл “МИШЭЭЛ БАРИЛГЫН ИХ ДЭЛГҮҮР” нь 2016 оны долдугаар сард албан ёсоор үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

 

Мишээл Барилгын Их Дэлгүүр нь Монголын Улсын зах зээл, хэрэглэгчдийн эрх ашиг, эрэлт хэрэгцээнд нийцсэн барилгын материалын худалдааны салбарт нэгэн шинэ дэвшлийг авчирсан олон улсын стандартын дагуу тав тухыг дээд зэргээр хангасан 100 гаруй шоурүүмд дэлхийн 1000 гаруй барилгын материалын брэндийг нэг дор төвлөрүүлж 120,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны дистрибьютрээс нь хэрэглэгчдэд шууд хүргэж чадсан Монгол Улсын хамгийн том барилгын материалын худалдаа, үйлчилгээний төв болсон.

Өнөөгийн нийгэмд орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн өндөр зэрэглэлийн барилгын материалыг худалдааг хэрэглэгч та бүхэндээ хүргэхийн төлөө ажилладаг Мишээл Барилгын Их Дэлгүүрийнхээ 100 гаруй харилцагчдадаа бид үргэлж талархаж, “НЭГ БАГ НЭГДСЭН ШИЙДЛЭЭР” хамтдаа ажилласаар байна.

 

Алсын хараа

Бид дэлхийн түвшний барилгын материалын худалдаа үйлчилгээний тэргүүлэгч байгууллага болно.

Эрхэм зорилго

Бид харилцагч төвтэй нэгдсэн шийдэлд тулгуурлан, Худалдаа үйлчилгээний стандартад нийцсэн барилгын материалын төвлөрсөн төв байна.

Үнэт зүйлс

Мэргэжлийн бүтээлч хандлагатай  АЖИЛТАН

Итгэлтэй, түншлэлтэй ХАРИЛЦАГЧ 

Сэтгэл ханамжтай ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ

Аюулгүй, тав тухтай ОРЧИН